Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халтирч унаснаас хөлөө гэмтээх нь ихэсчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 1430 хүн хандсан байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халтирч унаснаас хөлөө гэмтээх нь ихэсчээ
Халтирч унаснаас хөлөө гэмтээх нь ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлснээр энэ сарын 4-10 өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 1430 хүн хандсан байна. Үүнээс 63.3 хувийг эрэгтэйчүүд, 23.7 хувийг 0-15 насны хүүхдүүд эзлэж байна. Үүний 40 хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд тус тус эзэлжээ. Нийт өвчлөгсдийн 38 хувь нь санамсаргүй унах, халти гишгэх, халтирч унаснаас хөлөө гэмтээж ханджээ. Цас унаж, гадаа халтиргаа гулгаа нэмэгдэх энэ үед гэмтлийн эмнэлэгт унаж бэртсэн иргэд хандах нь нэмэгддэг. Тиймээс гадаах зам, талбайн халтиргаа гулгаа нөлөөлсөн байна. Мөн гэмтсэн иргэдийн 15 хувь нь зам, тээврийн ослын, 19 хувь нь хүчирхийллийн шалтгаантайгаар гэмтэж бэртжээ.

Хуваалцах