Халтиргаа гулгаанаас сэргийлж, нийт 56 тн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна
Мэдээллийн алба

2016 оны 10 дугаар сарын 24-ний орой 21:00 цагаас эхлэн нийслэл хотод хур тунадас орсон бөгөөд авто замын хөдөлгөөнд хүндрэл үүсгэхээс урьтаж, Хот тохижилтын газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 22:00 цагт тусгай зориулалтын тоноглогдсон хоёр машин, шөнийн 03:00 цагт нэмэлтээр долоон машин тус тус гаргаж, нийт 56 тн бодис цацжээ.Ингэхдээ хариуцдаг авто зам болон халтиргаа, гулгаа ихтэй гудамж, уруу, өгсүүр замууд, мөн Замын цагдаагийн газрын дуудлагаар доорх замуудад бодис цацсан байна. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө, Яармагийн товчоо, Энхтайваны гүүр, Богд уулын арын зам, Нисэх, Яармагийн зам, Их тэнгэрийн ам, Засгийн газрын ордны хоёр тал, Нүхэн гарц, 32-оос хойш, Долоон буудал, Дөлгөөн нуур, Төв шуудан, Багшийн дээд, Гадаад хэргийн Яам, Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчоо, Баян хошууны өгсөж урууддаг зам, Ард Аюушийн гудамж, Чингүүнжав, Хасбаатарын гудамж, Нарны гүүрний өгсөж урууддаг зам, Тунель, Цайз, Шар хадны гудамжуудад цас хайлуулах бодис цацлаа.Тус газрын Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгчид хариуцсан зам талбайнхаа явган хүний замын цасыг шүүрдэж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, шуурхай ажиллаж байна.Эх сурвалж: Хот тохижилтын газар


















