Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хальтиргаагүй Улаанбаатар аян хаалтаа хийлээ

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран “Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлсэн.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хальтиргаагүй Улаанбаатар аян хаалтаа хийлээ
Хальтиргаагүй Улаанбаатар аян хаалтаа хийлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран “Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлсэн.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарын хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, үр дүнгээ нэгтгэн дүгнэлээ. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг нарийн хуваарийн дагуу хийсэн бөгөөд 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909 хүртэл багасгаж, 906 тохиолдлоор бууруулжээ.

Хуваалцах