Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Халтиргаатай гудамж, замуудын цас мөсийг цэвэрлэлээ

Өвлийн улиралд халтиргаа гулгааны улмаас жилд дунджаар 24 мянган хүн бэртэж гэмтдэг гэсэн статистик байдаг.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халтиргаатай гудамж, замуудын цас мөсийг цэвэрлэлээ
Халтиргаатай гудамж, замуудын цас мөсийг цэвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Өвлийн улиралд халтиргаа гулгааны улмаас жилд дунджаар 24 мянган хүн бэртэж гэмтдэг гэсэн статистик байдаг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг өрнүүлж эхэлсэн. Уг аян гурван сар өрнөх бөгөөд аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гудамжуудын халтиргаа, гулгааг арилгах ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан цас, мөсөө цэвэрлэхийг сануулан, цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллажээ.

Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хальтиргаанаас болж бэртэн эмчлүүлж байгаа иргэдээс халтирч унасан газрын байршлыг асуун дүүрэг бүрээр нэгтгэн гаргаж, тухайн хэсгийн цас, мөсийг цэвэрлэсэн байна.

Хуваалцах