Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Халуун сэтгэл-2” аян өнөөдөр боллоо

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойн баяр, Үндэсний “Өгөх өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсээс “Халуун сэтгэл-2” аяныг өнөөдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Халуун сэтгэл-2” аян өнөөдөр боллоо
“Халуун сэтгэл-2” аян өнөөдөр боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойн баяр, Үндэсний “Өгөх өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсээс “Халуун сэтгэл-2” аяныг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлтсийн хамт олон дүүргийн Нийтлэг үйлчилгээний 1, 2, 3, 4 дүгээр газрын зам талбайн үйлчлэгч болон ачигч, жолооч нарын 80 гаруй иргэнийг халуун аарц, өглөөний цайгаар дайлсан юм.

Дашрамд мэдээлэхэд, тус хэлтсийн хамт олон нийслэлийн төрсөн өдрөөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил өөрийн гэсэн орон гэргүй залуу хосыг гэртэй болгож байсан юм.

Хуваалцах