Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т хүлээлгэн өглөө

"Харанга" хамтлагийн гишүүн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-нд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т хүлээлгэн өглөө
“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

"Харанга" хамтлагийн гишүүн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-нд рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан.

Тус хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр сэтгэлийн хандив өргөсөн нийт ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Хуваалцах