"Халуун сэтгэл" аяныг өрнүүлж байна
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран "Халуун сэтгэл" аяныг өрнүүлж байна.
Мэдээллийн алба

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран "Халуун сэтгэл" аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид 5 дугаар сарын 18-ны өдөр эрдэнэт хүний амийг аврах ариун үйлсэд нэгдэж, цусаа хандивлалаа.
Манай улсын хэмжээнд сүүлийн таван жил цусаа бэлэглэх донорын тоо тогтмол нэмэгдэж байгаа хэдий ч өсөн нэмэгдэж байгаа цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нь өвчлөлийн байдалтай харьцуулахад тийм ч хангалттай бус үзүүлэлт аж.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хамт олон бусдад амьдрал бэлэглэж, аюулгүй найдвартай цусны хэрэгцээг хангах үндэс болсон донорын тоог нэмэгдүүлэх энэхүү аянд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.


















