Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас маргааш буюу долоодугаар сарын 19-ний даваа гарагаас дулаан хангамжийн тоноглолд засвар хийж эхлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халуун ус хязгаарлана
Халуун ус хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас маргааш буюу долоодугаар сарын 19-ний даваа гарагаас дулаан хангамжийн тоноглолд засвар хийж эхлэх гэж байна.

Үүнтэй холбоотойгоор долоодугаар сарын 30-ныг хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлах бөгөөд засварын ажил 3-11 хоног үргэлжилнэ гэлээ.

Халуун ус хязгаарлах байршлууд:

  • Жаргалан хотхон

  • МҮХАҮТанхим

  • Солонгос элчин

  • Оддын хотхон

  • Энканто таун

  • Маршал таун

  • Ривер гарден хотхон

  • Баян Монгол хороолол

  • Шинэ Монгол сургууль орчим Ногоон төгөл хотхон

  • 13-р хороолол УДДТ-26, 27

  • Нарантуул зах

  • Ахмадын хороолол

  • Сүнжин гранд зочид буудал Баянзүрх дүүрэг

  • Госпитал

  • БХЯам

  • 16-р хороолол

  • Амгалан орчмын хэрэглэгчид

  • Оттонтэнгэр дээд сургууль

  • Монгол кино нэгтгэл

  • Баянзүрх дүүрэг

  • ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид

Хуваалцах