Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халуун усанд түлэгдсэн иргэдийг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 59 дүгээр байрны орчим халуун усны худагт хүн унасан тухай дуудлагыг 11 дүгээр сарын 9-ний 01:14 цагт хүлээн авсан байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халуун усанд түлэгдсэн иргэдийг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ
Халуун усанд түлэгдсэн иргэдийг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 59 дүгээр байрны орчим халуун усны худагт хүн унасан тухай дуудлагыг 11 дүгээр сарын 9-ний 01:14 цагт хүлээн авсан байна

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:20 цагт очиж, ОСНААУГ-ын харьяа “Төв түгээх төв”-ийн ус дамжуулах 78-ын харьяа 59 дүгээр байрны хэрэглээний халуун усны шугамын юүлэгч гагнаасаараа салсны улмаас халуун ус алдагдаж, худаг дотор Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нар хэрэглээний халуун усанд хөл, гар хэсгээрээ түлэгдсэн байдалтай байсныг эсэн мэнд гаргаж, ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах