Халууралт, тууралттай шинж тэмдэг бүхий өвчин нэмэгдэж байна
Сүүлийн 4-5 долоо хоногийн хугацаанд халууралт тууралттай шинж тэмдэг бүхий өвчин нэмэгдэж байна. Халууралт тууралттай шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин бол улаанбурхан, улаан эсэргэнэ, улаанууд юм.
Мэдээллийн алба

Сүүлийн 4-5 долоо хоногийн хугацаанд халууралт тууралттай шинж тэмдэг бүхий өвчин нэмэгдэж байна. Халууралт тууралттай шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин бол улаанбурхан, улаан эсэргэнэ, улаанууд юм. Энэ онд дэгдэлт байдлаар гарч долоодугаар сараас буурах хандлагатай байсан улаанбурхан өвчин Сонгинохайрхан дүүрэгт 0-1 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, улаанбурхан, улаан эсэргэнэ оноштой эмчлүүлэгсэд нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс улаанбурхан өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмжийг иргэдэд, ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулан хүргэж байна.



















