Халз барилдаанд хоёр баг нэг, нэг ялалт байгууллаа
Мэдээллийн алба

"Грийн шоу продакшн"-ы 10 жил, Хийморь төслийн 5 жилийн ойд зориулсан, Монгол - Өвөр Монгол үндэсний бөхийн 2 төрөлт багийн халз барилдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө.
Өвөрмонгол бөхийн барилдаанд 15:10-аар Өвөрмонголын баг ялалт байгуулав. Өвөрмонголын багт Х.Үндэс /3/, У.Төрцацрал /3/, Э.Мэргэнбилэг /2/, Х.Давхарбаяр /0/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан С.Эрхэмсүлд /2/, Х.Бөхбаяр /5/ нийт 15 даваа авсан бол Монголын багт улсын арслан Ц.Бямба-Отгон /1/, улсын заан Д.Хүдэрбулга /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын начин Э.Сумъяабат /0/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын аварга О.Хангай /1/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /2/ нийт 10 даваа авсан юм.
Монгол үндэсний бөхийн барилдаанд 24:1-ээр Монголын баг илт давуу ялалт байгуулав. Монголын багт улсын аварга О.Хангай /5/, улсын арслан Ц.Бямба-Отгон /3/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын заан Д.Хүдэрбулга /1/, улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын начин Э.Сумъяабат /5 /, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /5/ нар нийт 24 даваа авсан бол Өвөрмонголын багт Х.Үндэс /1/, Э.Мэргэнбилэг /0/, Х.Давхарбаяр /0/, С.Эрхэмсүлд /0/, Х.Бөхбаяр /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан У.Төрцацрал /0/ нийт 1 оноо авсан юм.
Маргааш 11:00 цагаас БЗД-ийн Ардчилсан намын нэрэмжит, Аймаг, цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаантай.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


















