Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Дархан-Уул аймгийн хэмжээнд 1891 хүүхэд 16 нас хүрч байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн хэмжээнд 1891 хүүхэд 16 нас хүрч байна
Дархан-Уул аймгийн хэмжээнд 1891 хүүхэд 16 нас хүрч байна

Жил бүрийн 11-р сарын 26-ны өдөр тохиодог Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг угтан Дархан-Уул аймаг 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залууст зориулсан “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.

924056525_3452712175117876_4427051204723807817_n

Энэ жил аймгийн хэмжээнд 1891 хүүхэд 16 нас хүрч байна. Арга хэмжээний үеэр төлөөлөл болсон 500 хүүхдэд батламж гардуулж, иргэний андгай өргүүллээ.

Тус арга хэмжээ нь өсвөр үеийнхэнд эх орон, түүх, соёлоо дээдлэх үзлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ иргэний эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.

Монгол Улс "Иргэний андгай өргөх ёслол”-ыг өдгөө 24 дахь жилдээ зохион байгуулж байна.

Хуваалцах