Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Хамаг Монгол” төсөлтэй хамтран ажиллана

Даяаршил 2 талтай. Сөрөг тал нь жижиг үндэстний түүх соёл устаж үгүй болох аюултай байдаг. Үүний нэг жишээ Монгол хэлэнд харийн гадаад үг хэллэг олноороо нэвтэрч, харьцангуй эртний үг хэллэг аажмаар мартагдаж байгаа. Тэгвэл үндэсний бичиг соёл, түүхээ сурталчлан таниулах үүрэг хүлээсэн МҮОНРТ, “Хама

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хамаг Монгол” төсөлтэй хамтран ажиллана
“Хамаг Монгол” төсөлтэй хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Даяаршил 2 талтай. Сөрөг тал нь жижиг үндэстний түүх соёл устаж үгүй болох аюултай байдаг. Үүний нэг жишээ Монгол хэлэнд харийн гадаад үг хэллэг олноороо нэвтэрч, харьцангуй эртний үг хэллэг аажмаар мартагдаж байгаа. Тэгвэл үндэсний бичиг соёл, түүхээ сурталчлан таниулах үүрэг хүлээсэн МҮОНРТ, “Хамаг Монгол” төсөлтэй хамтран ажиллахаар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.
МҮОНРТ нийгмийн бүх давхаргыг хамарч нэн ялангуяа үндэстний цөөнхүүдэд зориулсан олон нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Энэ ч үүднээсээ “Хамаг Монгол” төсөлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар төслийн хүрээнд хийгдэж байгаа уран бүтээлүүд болон тоглолт зэргийг албан ёсны онцгой эрхтэйгээр олон нийтэд хүргэх юм.
Төслийн хүрээнд Монгол гэсэн нэгэн дээвэр дор багтах Халимаг, Буриад, Тува, Өвөр-Монгол, Шинжан-Уйгарт гал бадраах ёслол зохион байгуулахаас гадна, түүхэн бахархалыг таниулах болон Дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудын харилцаа холбоог сайжруулах юм байна. МҮОНРТ энэ бүхнийг дамжуулан олон нийтэд хүргэснээр Монгол үндэсний язгуур соёл урлаг, түүх, ёс заншлыг хойч үеийнхэндээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв

Хуваалцах