Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Хамарын хийд” цогцолборын ажил 2045 онд бүрэн дуусна

Дорноговь аймагт "Хамарын хийд" дэлхийн энергийн төв оршдог учир тус аймгийг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 60 мянган жуулчин "Хамарын хийд"-ийг зорьжээ.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хамарын хийд” цогцолборын ажил 2045 онд бүрэн дуусна
“Хамарын хийд” цогцолборын ажил 2045 онд бүрэн дуусна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймагт "Хамарын хийд" дэлхийн энергийн төв оршдог учир тус аймгийг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 60 мянган жуулчин "Хамарын хийд"-ийг зорьж байсан бол 2015 онд 130 мянган жуулчин иржээ.

Харин аймгийн удирдлагаас жуулчдын тоог улам нэмэгдүүлэх зорилгоор "Хамарын хийд"-ийг аялал жуулчлалын цогцолбор болгохоор ажиллаж байгаа. Улсын төсвөөс хөрөнгө санхүүг нь шийдвэрлээгүй учир хувийн хэвшлийнхний оролцоотойгоор барьж байгуулахаар болжээ. Төлөвлөгөөний дагуу 2045 он гэхэд аялал жуулчлалын цогцолбор баригдаж дуусах юм.

Хуваалцах