Хамгийн анхны програмчлагдсан, бүрэн автомат компьютер 1941 онд бүтээгджээ
Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед буюу 1940 оноос эхлэлтэй хэмээн үздэг.
Мэдээллийн алба

Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед буюу 1940 оноос эхлэлтэй хэмээн үздэг. Өнөөдрийн байдлаар компьютерийн хөгжлийн үе шатыг дөрөв хуваан үзэж байна.
Үе солигдох болгонд компьютерийн хэмжээ багасч, хүчин чадал нь нэмэгдэж байна. Дэлхийн хамгийн анхны компьютер нь Z1 нэртэй байсан бөгөөд 1936 онд Германы инженер Конрад Цузе зохион бүтээжээ. Үүнээс гурван жилийн дараа тэрбээр өмнөх бүтээлээ улам сайжруулан 1939 онд Z2 компьютерээ бүтээжээ.
Харин 1941 оны тавдугаар сарын 12-нд Конрад дэлхийн хамгийн анхны програмчлагдсан, бүрэн автомат ажиллагаагтай Z3 компьютерийг зохион бүтээжээ. Энэ үеийг компьютерийн эхлэл үе хэмээн үздэг юм.



















