Хамгийн аюултай улсуудыг нэрлэжээ
Их Британийн "Maplecroft" судалгааны компани алан хядах ажиллагаа хамгийн их болдог дэлхийн аюултай улсуудын жагсаалтыг гаргажээ.
Мэдээллийн алба

Их Британийн "Maplecroft" судалгааны компани алан хядах ажиллагаа хамгийн их болдог дэлхийн аюултай улсуудын жагсаалтыг гаргажээ.
Дэлхийн 198 улс тус жагсаалтад бичигдсэнээс алан хядах ажиллагааны нийт тоо, амь үрэгдэж, шархадсан хүмүүсийн тоог харьцуулан үзэхэд Сомали улс тэргүүлсэн байна.
Дэлхийн хамгийн аюултай улсуудын эхний 20 оронд Палестин, Конго, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Колумб, Алжир, Тайланд, Филиппин, ОХУ багтсан байна. Оросууд энэ үзүүлэлтээрээ Судан, Иран, Бурунди, Энэтхэг, Израиль зэрэг алан хядах ажиллагаа байнга болдог улсуудаас дээгүүр бичигдсэн байна. Харин Скандинавын хойгийн улсууд болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд хамгийн аюулгүй улсуудын тоонд оржээ.


















