Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны 4 дүгээр ээлж замдаа гарлаа

“Хамгийн чухал нь” уриатай эрүүл мэндийн эрт илрүүлэг, тандалт, эрүүл мэндийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагаа хэрэгжсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны 4 дүгээр ээлж замдаа гарлаа
“Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны 4 дүгээр ээлж замдаа гарлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар орон нутагт ажиллаж, амьдарч буй харьяа агентлаг, байгууллагуудын ажилтан, алба хаагчид тэдний гэр бүлд зориулсан “Хамгийн чухал нь” уриатай эрүүл мэндийн эрт илрүүлэг, тандалт, эрүүл мэндийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагаа хэрэгжсээр байна.

Уг үйл ажиллагааны 4 дүгээр ээлж Цагдаагийн ерөнхий газартай хамтран Ховд, Завхан, Говь-Алтай аймагт ажиллах Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасгийн их эмч, дэд хурандаа Б.Нарансүх эмчээр ахлуулсан баг өнөөдөр хөдөллөө гэж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.

Хуваалцах