Хамгийн их үнсэлт гардаг киногоор “Дон Жуан”-ыг нэрлэж байв
Өнөөдөр Дэлхийн үнсэлтийн өдөр.
Мэдээллийн алба

Өнөөдөр Дэлхийн үнсэлтийн өдөр. Энэ өдрийг анх Их Британичууд санаачилсан бөгөөд түүнийг нь НҮБ дэмжсэнээр дэлхийн улс орнууд 24 жил тэмдэглэж байна. Дэлхийн үнсэлтийн өдөртэй холбогдуулан өнөөдөр олон оронд үнсэлттэй холбоотой төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн зохион байгуулагддаг.

Сонирхолтой баримтыг дурдахад, Америкийн Миннесота мужийн иргэн Вольфрам 1990 онд болсон нэгэн тэмцээний үеэр 8 цагийн турш тасралтгүй 8001 хүн үнсэж, тэрхүү тэмцээнийхээ аварга болж байжээ.
Хамгийн олон үнсэлт гардаг киногоор “Уорнер Бразерс” компанийн “Дон Жуан” /1926/ тодорчээ. Уг кинонд 91 үнсэлтийн кадр гардаг аж.

Харин хосуудын үнсэлтийг телевизээр анх 1896 онд гаргаж байсан гэнэ. Мөн хамгийн олон үнсэлт гардаг киногоор “Уорнер Бразерс” компанийн “Дон Жуан” /1926/ тодорчээ. Уг кинонд 91 үнсэлтийн кадр гардаг аж. Мөн 2007 онд Оросын Калининград хотноо үнсэлтэд зориулсан хамгийн урт буюу 12 метр урт сандал бүтээж байсан сонирхолтой түүхтэй юм.


















