Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хамгийн хүчтэй нь Меркель....

Алдарт Форбес сэтгүүл 2013 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг танилцууллаа. Энэ жагсаалтыг Европын хамгийн том эдийн засагтай улс болох ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн хүчтэй нь Меркель....
Хамгийн хүчтэй нь Меркель..... Зураг: МҮОНРТ

Алдарт Форбес сэтгүүл 2013 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг танилцууллаа. Энэ жагсаалтыг Европын хамгийн том эдийн засагтай улс болох ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Тэрээр дөрөв дэх жилдээ дараалан нэр хүндтэй жагсаалтыг тэргүүлж байгаа нь энэ аж.

Удаах байрт Бразилын ерөнхийлөгч Дилма Руссеф орсон бол 3-рт Энэтхэгийн Үндэсний Конгрессийн тэргүүн Соня Ганди бичигдсэн байна. Харин өнгөрсөн жил хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жасаалтад аман хүзүүдэж байсан, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 5-рт эрэмбэлэгджээ. Түүний өмнө Нэгдсэн Улсын тэргүүн хатагтай Мишель Обама орсон байна. Сонирхуулахад дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 эмэгтэйн 5 нь улс төрчид байгаа юм.

Форбес сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчаар энэ жил хойд хөршийн ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлээд байгаа юм. Түүний араас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, урд хөршийн төрийн тэргүүн Ши Жинпинь нар бичигджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах