Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хамгийн хөгшин хулсны баавгай 37 нас хүрэв

хулсны баавгайн дээрх насыг хүнтэй зүйрлэвэл 100 хүрч байгаатай ижил аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн хөгшин хулсны баавгай 37 нас хүрэв
Хамгийн хөгшин хулсны баавгай 37 нас хүрэв. Зураг: МҮОНРТ

Хятадад өнгөрсөн сард "Эмээ панда" хочтой хулсны баавгайн 37 насны төрсөн өдрийг тэмдэглэв. Синьсин нэртэй уг панда 1982 онд Сычуань мужид мэндэлсэн бөгөөд амьтны хүрээлэнгийн асаргаанд байдаг дэлхийн хамгийн өндөр настай панда аж. Түүнчлэн "Эмээ панда"-гийн бамбаруушнууд өдгөө АНУ, Канад, Япон зэрэг 20 гаруй улс орон, бүс нутагт тархжээ.

Урд хөршийн CCTV-ийн мэдээлснээр "Эмээ панда"-гийн төрсөн өдрөөр Чунчины амьтны хүрээлэнд 100 гаруй хүн цуглажээ. "Эмээ панда" 98 кг жинтэй бөгөөд өдөрт 30 кг хулсны найлзуур, 0.5 кг хулсны навч, нэг кг алим, 70 грамм цэвэршүүлсэн тэжээл иддэг юм байна.

Ташрамд дуулгахад, хулсны баавгайн дээрх насыг хүнтэй зүйрлэвэл 100 хүрч байгаатай ижил аж.

Хуваалцах