Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээжээ

Энэхүү супер цахилгаан хөдөлгүүрт автомашин нь БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч NextEV компанийн бүтээл юм байна. Уг машиныг зохион бүтээж, туршилт хийхэд нийт 18 сарыг зарцуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээжээ
Хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Энэхүү супер цахилгаан хөдөлгүүрт автомашин нь NextEV компанийн бүтээл юм байна. Уг машиныг зохион бүтээж, туршилт хийхэд нийт 18 сарыг зарцуулжээ. Энэхүү машин нь тус компанийн хамгийн эхний үйлдвэрлэж буй машин бөгөөд Nio EP9 \англиар уншина\ хэмээн нэрлэж байгаа юм. Nio EP9 загварын машин нь нийт 2 хүний суудалтай, 4 өндөр үзүүлэлт бүхий мотортой, мөн 4 тусдаа хурдны хайрцагтай, цагт 313 км хүртэл хурдлах чадвартай. Машины өөрийн нийт жин 1735 кг бөгөөд 45 минутын дотор өөрийгөө бүрэн цэнэглэдэг, 2 усан хөргүүрийн лити батарейтэй.

NextEV компанийн ахлах зохион бүтээгч Дэвид Хилтон "Энэ бол дэлхийн хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүртэй машин. 1км-ыг ердөө 2,7 секундын хугацаанд туулах чадвартай." хэмээн хэлж байгаа юм. Nio EP9 машины туршилтыг Формула Е ангилалын жолооч Оливер болон Нелсон нар Германы Нюурбургрингийн спорт зам дээр хийж, туршсан байна. Туршилтын дүнд EP9 машин нэг тойргийг 7мин 5 секундын хугацаанд туулсан амжилт үзүүлсэн нь өмнөх цахилгаан хөдөлгүүрт автомашины тогтоосон рекордыг эвпэж, 17 секундээр түрүүлсэн амжилт үзүүлжээ.

Компанийн удирдлагуудын мэдээлж байгаагаар одоогоор нийт 6 ширхэг Nio EP9 машиныг үйлдвэрлээд байна. Дэлхийн зах зээл дээр хэзээ худалдаанд гаргахаа хараахан товлооогүй байгаа хэдий ч ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм. Машины үнэ ойролцоогоор 1,2 сая долларын үнэтэй худалдаалагдах юм. Автомашин үйлдвэрлэгч NextEV компанийн хувьд 2014 оноос хойш цахилгаан тээврийн хэрэгслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, АНУын Сан Жөүс, Шанхай, Германы Мюних, Английн Лондон хотод төвтэй, нийт 2 мянга гаруй ажилтантай компани юм. NextEV-ийн дараагийн төлөвлөгөө бол жолоочгүй автомашин зохион бүтээх юм.

Хуваалцах