Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хамгийн "нүсэр" ардчилсан сонгууль Энэтхэгт эхэллээ

Энэтхэгт парламентийн сонгуулийн эхний шатны санал хураалт даваа гарагт эхэллээ. Энэ удаагийн сонгуульд үндэсний үзэл баримтлалтай, сөрөг хүчний Энэтхэгийн Ардын Нам ялах магадлал илүү өндөр гэдэг нь санал асуулгуудын дүнгээс харагдаж байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн "нүсэр" ардчилсан сонгууль Энэтхэгт эхэллээ
Хамгийн "нүсэр" ардчилсан сонгууль Энэтхэгт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгт парламентийн сонгуулийн эхний шатны санал хураалт даваа гарагт эхэллээ. Энэ удаагийн сонгуульд үндэсний үзэл баримтлалтай, сөрөг хүчний Энэтхэгийн Ардын Нам ялах магадлал илүү өндөр гэдэг нь санал асуулгуудын дүнгээс харагдаж байна. Тус намын удирдлагууд ялалт байгуулвал эдийн засаг, дэд бүтцээ сайжруулж, авлигын эсрэг дорвитой алхам хийхээ амлажээ. Харин эрх баригч Конгресс нам дахин ялбал "хүртээмжтэй өсөлт"-ийг бий болгохоо амласан байна.

Авлигаас гадна инфляцийн асуудал хамгийн их хөндөгдөж буй энэ удаагийн сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй энэтхэгчүүдийн тоо 814 саяд хүрсэн байна. Энэ нь 2009 оны сонгуулийн үетэй харьцуулахад сонгогчдын тоо 100 саяар өссөн дүн болж байгаа юм. Энэтхэгийн парламентийн доод танхим буюу Лок Сабха нь 543 суудалтай бөгөөд аливаа нам, эвсэл засгийн газраа байгуулахын тулд доод тал нь 272 суудал авах шаардлагатай ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах