Хамгийн олон худаг Сүхбаатар дүүрэгт байрладаг
Нийслэлийн Статистикийн газраас нийслэл хотын нутаг дэвсгэр дэх ундны усны худгуудад нэгдсэн тооллого хийсэн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Статистикийн газраас нийслэл хотын нутаг дэвсгэр дэх ундны усны худгуудад нэгдсэн тооллого хийсэн байна. Нийслэлд нийтдээ 5331 худаг иргэдэд ус түгээдэг бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нийт худгийн 83.3 хувь нь байдаг байна. Энэ нь тус дүүргүүдэд гэр хороолол, гар тариалан эрхлэлт их байдагтай холбоотой аж. Харин Сүхбаатар дүүрэгт хамгийн олон буюу 1309 худаг тоологджээ.


















