Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулна

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах Ажлын хэсэг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, сонгон шалгаруулалтад оролцогч Ж.Батбаяр, Д.Батцэнгэл, Н.Болормаа, Б.Цондовдорж, М.Наранбаатар, Л.Нинжжамц,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулна
Хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах Ажлын хэсэг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, сонгон шалгаруулалтад оролцогч Ж.Батбаяр, Д.Батцэнгэл, Н.Болормаа, Б.Цондовдорж, М.Наранбаатар, Л.Нинжжамц, Т.Батзориг, Б.Ундраа нарын 8 нэр дэвшигчтэй уулзалт ярилцлага хийлээ. Нэр дэвшигч Д.Намхай ярилцлагад ирээгүй байна.

Нэр дэвшигчдийн материалыг Ажлын хэсгийн баталсан ерөнхий шалгуурын үнэлгээ, ярилцлага гэсэн хэлбэрээр үнэллээ. Сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан Л.Нинжамц (379 оноо), Б.Цондовдорж (329 оноо), Б.Ундраа (321 оноо) нарын 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлийн Ажлын хэсгээс үзсэн байна.

Хуваалцах