Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хамрын хийдэд хатуу хучилттай замаар хүрнэ

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчтэй хөгжиж, нийт жуулчдын 80 хувийг монголчууд эзлэх болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамрын хийдэд хатуу хучилттай замаар хүрнэ
Хамрын хийдэд хатуу хучилттай замаар хүрнэ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчтэй хөгжиж, нийт жуулчдын 80 хувийг монголчууд эзлэх болжээ.

Аялал жуулчлалын гол чиглэл нь Хамрын хийд, Энергийн төв, Хан Баянзүрх уул юм. Жуулчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхийн тулд Сайншанд-Хамрын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай автозамыг улсын төсвийн 17,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж ашиглалтад орууллаа.

Замын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hengchang urban construction” компани, туслан гүйцэтгэгчээр “Замын битум” компани ажиллажээ.

Хуваалцах