Хамтарсан ажлын хэсэг ажиллана
Уг хуулийн хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрууд үйл ажиллагааны шинэ хэлбэрт шилжсэн юм.
Мэдээллийн алба

Өнгөрсөн оны 12 дугаар сард Хилийн боомтын тухай хууль шинэчлэн батлагдсан. Уг хуулийн хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрууд үйл ажиллагааны шинэ хэлбэрт шилжсэн юм.
Харин өнөөдөр Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж шалгахаар Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газруудад ажиллахаар болжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид эргэн хүргэх болно.


















