Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан баг төв, өмнөд, зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын гурван системийн байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан хамтран зудад өртсөн орон нутгийн иргэдэд “НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сан”-аас 1.55 сая ам долларын дэмжлэг үзүүлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан баг төв, өмнөд, зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна.

Ажлын хэсэг зудад хамгийн их өртсөн Архангай, Төв, Завхан, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг 9 аймгийн 72 сумын нийт 2000 малчин эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгөх юм.

Ариун цэврийн багцыг сургуулийн дотуур байранд амьдардаг 2000 эмэгтэй сурагчид олгоод байна.

Гамшиг, онцгой байдлын үед эмэгтэйчүүд, охидын боловсрол хязгаарлагдаж, санхүүгийн хямралд ордог учраас хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах