Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан Гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийх зорилготой ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
Хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан Гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийх зорилготой ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг зургаадугаар сарын 3-6-ны өдрүүдэд, гамшгийн эрсдлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийх юм.

Энэ хүрээнд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж байна.

Ажлын хэсэг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдлийн түвшинг анхан шатанд тодорхойлж, тухайн аймагт зонхилон тохиолддог гамшгийн төрлүүдээр эрсдлийн тойм судалгааг гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах