Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан хайгуулын экспедиц түүхийн баримтуудыг илрүүлсээр байна

Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын хамтарсан экспедиц Халх голын байлдааны талбарт 5 дахь өдрөө малтлага явуулж, амь үрэгдсэн баатруудын шарил болон тэсэрч дэлбэрэх зэвсгүүд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан хайгуулын экспедиц түүхийн баримтуудыг илрүүлсээр байна
Хамтарсан хайгуулын экспедиц түүхийн баримтуудыг илрүүлсээр байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын хамтарсан экспедиц Халх голын байлдааны талбарт 5 дахь өдрөө малтлага явуулж, амь үрэгдсэн баатруудын шарил болон тэсэрч дэлбэрэх зэвсгүүд, зэвсэглэл, цэргийн зориулалтай эд зүйлийг илрүүлсээр байна.

2025 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс хайгуулаа эхлүүлсэн хамтарсан экспедицийн хоёр дахь цуврааныхан малтлага хийж эд өлгийн зүйлийг илрүүлэхийн сацуу ОХУ-ын шинжээчид хээрийн нөхцөлд тохижуулсан лабораторид олдворуудыг нарийн судалж, хэн болох, хэний эд зүйл болохыг шинжлэх ажлыг явуулж байна.

Хамтарсан хайгуулын экспедицид үүрэг гүйцэтгэж буй зарим бүрэлдэхүүн тэмцэл ялалтын түүхийг өгүүлэх газруудад тохижилт үйлчилгээ хийж, өнгө үзэмжийг мөн сайжруулж байна. Хамтарсан хайгуулын багт мэргэжлийн шинжээчдээс гадна ҮБХИС-ийн сонсогч нар ажиллаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах