Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хамтарсан мэдэгдэл гаргалаа

Европод айлчилж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян мягмар гарагт Брюсcельд Европын зөвлөлийн дарга Доналд Туск, Европын комиссын дарга Жан Клод Юнкер нартай уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан мэдэгдэл гаргалаа
Хамтарсан мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Европод айлчилж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян мягмар гарагт Брюсcельд Европын зөвлөлийн дарга Доналд Туск, Европын комиссын дарга Жан Клод Юнкер нартай уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд Хятадын талаас гадаадын компаниудыг улс оронд нь үйл ажиллагаа явуулахдаа технологио ижил төстэй компаниудад хүчээр шилжүүлж суурьшуулна гэсэн шаардлага тавьдгийг зогсооно гэж заасан байна.

Мөн талууд 2020 он гэхэд хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, өргөжүүлэх гэрээ байгуулж, яриа хэлэлцээгээ эцэслэхээр тохиролцжээ. Хэвлэлийн хурлын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян “Хятад улс гадаадын компаниудад бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлнэ” гэсэн бол Европын зөвлөлийн дарга Доналд Туск энэ удаагийн уулзалтыг төвөгтэй боловч үр дүнтэй чухал хурал боллоо гэсэн байна.

Хятадын хэвлэлд бичсэнээр Брюссельд болсон уулзалтын үеэр талууд Хятадын “Нэг бүс-нэг зам” санаачилгыг Европын талаас боловсруулсан Европ, Азийг холбох төслийг уялдуулна гэж тохиролцсон байна.

Гэхдээ Европын гишүүн улсуудын дунд Хятадыг чиглэсэн таамаг, болгоомжлолууд хэвээр байгааг зарим хэвлэл мэдээлж байна. Хятадын тал гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, биелүүлэх болов уу гэдэгт улс орнууд анхааралтай ажиглах болно гэж тайлбарлажээ.

Европын удирдлагууд Ираны цөмийн гэрээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудад Бээжинг стратегийн түнш гэж хардаг ч, худалдааны салбарт шударга, ил тод, нээлттэй байж чадахгүй байна гэж шүүмжилдэг юм.

Хуваалцах