Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан сургалт зохион байгууллаа

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран 2014 оны 09 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд тус аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан сургалт зохион байгууллаа
Хамтарсан сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран 2014 оны 09 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд тус аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Алтай, Цогт, Эрдэнэ сум, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, байгаль орчны байцаагч, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг хамруулсан сургалт зохион байгуулж сургалтад нийт 61 хүн хамрагдсан байна.

Сургалтад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнхүү оролцож “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавигдах шаардлага, анхаарах асуудал”, “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлийн хоорондын ялгагдах онцлог шинж” сэдвээр дөрвөн цагийн сургалтыг зохион байгуулж, байгаль орчны зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд удирдлага болгон баримталж ажиллах Захиргааны хариуцлагын тухай хууль, Амьтны аймгийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, хуульчилсан актуудын зүйл, заалтыг хэрхэн зөв хэрэглэх, захиргааны зөрчлийг шалгахад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, цаашид байгаль орчны холбогдох газар, хуулийн байгууллагуудаас анхаарах асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож хамтран ажиллах ойлголцолд хүрлээ.

Түлхүүр үг:Хамтарсан сургалт зохион байгууллаа
Хуваалцах