Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хамтарсан сургууль өндөрлөлөө

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2016" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан сургууль өндөрлөлөө
Хамтарсан сургууль өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2016" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль нь "Хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх, устгах" сэдвийн дор Алс Дорнодын цэргийн тойргийн Бурдуны сургалтын төвд явагдсан.

Хээрийн сургуульд Монгол, ОХУ-ын танкийн болон мотобуудлагын салбарууд, МИ-24 нисдэг тэрэг, Су-25 сөнөөгч онгоц, өөрөө явагч артиллерын цогцолбор, "Град", "Ураган" зэрэг тийрэлтэт артиллерын цогцолборууд оролцсон өргөн хэмжээний тактикийн хээрийн сургууль боллоо гэж Алс Дорнодын Цэргийн тойргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: ТАСС

Хуваалцах