Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хамтарсан, талархлын баярын шоу" тоглолтын хэвлэлийн хурал болно

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хамтарсан, талархлын баярын шоу" тоглолтын хэвлэлийн хурал болно
"Хамтарсан, талархлын баярын шоу" тоглолтын хэвлэлийн хурал болно. Зураг: МҮОНРТ

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан 09 сарын 22-ны өдрийн 14:00 цагаас, Улаанбаатар чуулгын байрны 2 давхарт хэвлэлийн хурлаа хийхээр зарлалаа.

Иймд эрхэм хүндэт мэргэжил нэгт сэтгүүлчид та бүхнийг "Хамтарсан талархлын баярын шоу тоглолт"-ын хэвлэлийн хуралд хүрэлцэн ирэхийг урья. Ийнхүү URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлагийн ТАВАН жилийн хамтарсан талархлын баярыг хамтдаа тэмдэглэхээр сэтгэл зүрхээрээ нэгдэхийг уриалж байна.

Хуваалцах