Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

2018 оны 5 дугаар сард тус газрын төлөөлөгчид Тайланд улсын Цог Жавхлант Хаан Пумибол Адульядежийн санаачилсан “Хааны бороо” төсөлтэй танилцах айлчлал хийж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
Хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газар болон Тайландын Хаант Улсын “Хааны бороо”, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар хоорондын “Хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг цахимаар зохион байгууллаа2018 оны 5 дугаар сард тус газрын төлөөлөгчид Тайланд улсын Цог Жавхлант Хаан Пумибол Адульядежийн санаачилсан “Хааны бороо” төсөлтэй танилцах айлчлал хийж, төслийн бүтээн байгуулалт, тэдний ажлын туршлага үйл ажиллагаатай танилцаж, мөн оны 9 дүгээр сард Тайландын Хаант улсын “Хааны бороо”, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагатай газар дээр нь танилцсан бөгөөд уг уулзалтуудаар цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон билээ. Үүний дагуу өнгөрсөн 2 жилийн хугацаанд хоёр тал цаг агаарт зориудаар нөлөөлөх талаарх техникийн хамтын ажиллагааны тухай хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газар болон Тайландын Хаант Улсын “Хааны бороо”, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар хоорондын “Хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагааг цахимаар зохион байгууллаа.Уг ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа элчин сайд А.Төмөр, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн захирал Хатагтай Уреерат Чареонтох, Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорын төслийн албаны зөвлөх хурандаа доктор Нантапон Вираватхана болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.Энэхүү хамтарсан хөтөлбөр нь 2021-2024 онуудад хэрэгжих бөгөөд хамтарсан хөтөлбөрийн хүрээнд үүлэнд нөлөөлөх техникийн талаар хамтарсан судалгаа хийх, цаг агаарт зориудаар нөлөөлөх болон бороо оруулах технологиийн талаар сургалт явуулах болон хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөлийг судлах зэрэг үйл ажиллагаануудыг явуулах юм гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Хуваалцах