Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлалаа

Азийн сангаас “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хүүхдийн таван төрлийн номоос нийт мянган ширхгийг НЗДТГ-т хүлээлгэн өглөө.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлалаа
“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Азийн сангаас “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хүүхдийн таван төрлийн номоос нийт мянган ширхгийг НЗДТГ-т хүлээлгэн өглөө.

Тус төсөл нь эцэг эх, асран хамгаалагч, багш нарт хүүхдэд багаас нь ном уншиж өгөхийн ач холбогдлыг ойлгуулан таниулж, улмаар сургуулийн өмнөх буюу 0-5 насны хүүхдийн өсөлт, хөгжлийг номоор дамжуулан дэмжих зорилготой юм.

НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр ном хандивлаж буй Азийн сангийн хамт олонд талархал илэрхийлж, тус номуудыг нийслэлийн алслагдсан дүүргүүдэд байрлах төрийн өмчийн цэцэрлэгүүд, “Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай төв”, “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д тус тус өгч байгааг уламжлав.

Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор “Хамтдаа уншицгаая” төслийг гурван жилийн өмнөөс Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Азийн сангийн хөгжүүлсэн “Let's Read” аппликэйшнд Ази, Номхон далайн улсуудын хэл болон англи хэл дээр 10 мянга гаруй хүүхдийн ном байршуулснаас одоогоор 231 номыг монгол хэл дээр унших боломжтойг дурдав.

Мөн энэ үеэр номын дээжийг хүлээн авахаар нийслэлийн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Хуваалцах