Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтдаа урагшлахаар чуулж байна

Монголын Бизнес Инкубаторуудын Үндэсний нэгдсэн Холбооны гишүүн байгууллагуудын "Хамтдаа урагшлая" чуулга уулзалт Архангай аймгийн Цэцэрлэг хотод болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтдаа урагшлахаар чуулж байна
Хамтдаа урагшлахаар чуулж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Бизнес Инкубаторуудын Үндэсний нэгдсэн Холбооны гишүүн байгууллагуудын "Хамтдаа урагшлая" чуулга уулзалт Архангай аймгийн Цэцэрлэг хотод болж байна.

Архангай аймгийн Хоршооны мэдээлэл сургалтын төв, Мэдлэгийн сүлжээ сургалтын төв, Мэдлэгийн түлхүүр, хөгжлийн гарц гэсэн гурван төв нь МБИҮНХ-ны гишүүн байгууллагаар тус аймагт үйл ажиллагаагаа эрхэлдэг юм.

Дээрх байгууллага болон аймгийн ИТХ, ЗДТГ, ХХ хамтран бизнес эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг Дэмид жанжны талбайд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаагаар хүнсний ногоо, цагаан идээ, гар урлал, модон эдлэл зэрэг төрөл бүрийн брэнд бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм.

Хуваалцах