Хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өчигдөр Сайншанд сумдын Засаг дарга С.Одбаяртай төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өчигдөр Сайншанд сумдын Засаг дарга С.Одбаяртай төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Тус гэрээ байгуулснаар сумдын Засаг дарга нар орон нутагтаа аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газар болон УИХ-ын тогтоол шийдвэрүүдийг төлөөлөн хэрэгжүүлж, сум, байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсөв болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, төсвийн захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлон ажиллах юм.


















