Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуулийн дэд захирал П.Л.Бопп тус сургуулийн Удирдлагын тэнхимийн менежер В.С.Литвинова нарыг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтран ажиллах санамж бичиг байгуулна
Хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуулийн дэд захирал П.Л.Бопп тус сургуулийн Удирдлагын тэнхимийн менежер В.С.Литвинова нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

Цаашид судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл солилцох, алба хаагчдыг суралцуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах