Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас ШУТИС-тай “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого баримт бичиг, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2025 оны сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас ШУТИС-тай “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого баримт бичиг, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2025 оны сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ШУТИС-ийн ректор Т.Намнан нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ын холбогдох сургуультай хамтран урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчийг сургах, “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн багш нарыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж, ажиллана.

Мөн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах чиглэлээр шинэлэг технологи, аргачлал, судалгааны төслүүд хамтран хэрэгжүүлэх, улмаар бүтээгдэхүүн шинэ технологи хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах