Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурна

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурна
Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.



Азийн түншлэлийн хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зөвлөхүүдийн багийн уулзалт “Туушин” зочид буудалд болж байна. Харин “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-д оролцохоор Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассерыг Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд хүлээн авч уулзана.



Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д гарын үсэг зурах юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өгч хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах