Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав

Баримт бичгийн хүрээнд тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн тухай судлах, тэтгэврийн нөөц сан бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг манай улсын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав
"Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-ны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай А.Крамме нар 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын ХАХНХЯ болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ХНХЯ хоорондын "Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав.

Уг баримт бичгийн хүрээнд тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн тухай судлах, тэтгэврийн нөөц сан бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг манай улсын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хуваалцах