Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын их сургууль, Карлын их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх монгол хэл, судлалын үйл ажиллагааг дэмжих тухай хамтын ажиллагааны гэрээнд

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын их сургууль, Карлын их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх монгол хэл, судлалын үйл ажиллагааг дэмжих тухай хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсын их сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ Карлын их сургуулийн ректор Томаш Зима нар 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон Карлын их сургуулийн Өмнө ба Төв Азийн хүрээлэнгийн монгол судлалын тэнхимийн багш, судлаачид оролцсон бөгөөд үүний дараа талууд хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцлаа.

Хоёр их сургууль хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж оюутан аспирант солилцох, тэдний тоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан семинар, хурал зохион байгуулах, монгол хэл, судлалыг дэмжих зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг Карлын их сургуулийн ректор Томаш Зима цохон тэмдэглээд Прага хотноо зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ын Түнш орнуудын их сургуулиудын Ректоруудын 5 дугаар хуралд оролцож байгаа Монгол Улсын их сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэд болон гэрээ байгуулах асуудлаар санал, санаачлага гарган ажилласан Элчин сайд Д.Зүмбэрэллхам нарт талархал илэрхийллээ.

Хуваалцах