Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг мэдээллийн технологийн тусламжтайгаар хүргэхээр ажиллаж байгаа “Тапатрип Групп” ХХК болон “Аэромонголиа” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг мэдээллийн технологийн тусламжтайгаар хүргэхээр ажиллаж байгаа “Тапатрип Групп” ХХК болон “Аэромонголиа” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Тус санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг шууд эхлүүлж, харилцагчийн үйлчилгээ, борлуулалтыг цахимжуулах замаар харилцагчдад илүү уян хатан, сонголттой, олон улсын жишиг үйлчилгээг дотоодын хэрэглэгчдэд хүргэхийг талууд зорьж байна.2022 оны ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн Тапатрип компани нь “Аэромонголиа” ХХК-ийн олон улсын нислэгээс гадна дотоодын нислэгийн тасалбарын онлайн болон салбарын борлуулалтыг хариуцан ажиллах юм.Ташрамд дуулгахад “Тапатрип” ХХК нь олон улсын болон орон нутгийн нислэг, аялал, зочид буудал, автобусны суудал захиалгыг гар утастай холбосноор 100 хувь онлайн борлуулалтад шилжсэн.Энэ нь Монгол Улсад анхдагч бөгөөд цорын ганц онлайн аяллын нэгдсэн платформ бөгөөд “Тапатрип” аппликейшн, www.tapatrip.comвэб сайтаар дамжуулан дэлхийн 195 улс руу нисэх тийз болон гадаадын зочид буудлуудад өрөө захиалах, дотоодод орон нутаг руу, орон нутгаас нийслэл рүү чиглэх автобусаар болон төмөр замаар зорчих тасалбарыг онлайнаар захиалах боломжийг хэрэглэгчдэд олгож байна.

Хуваалцах