Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үзэг зурав
Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадавхижуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан мэргэшүүлэн сургах ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадавхижуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан мэргэшүүлэн сургах ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис нар гарын үсэг зурав.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт “Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны сургалтын асуудлыг тусгайлан зааж, цагдаагийн алба хаагч, ажилтны боловсон хүчнийг Хууль сахиулахын их сургуульд бэлтгэж байхаар заасан бөгөөд энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа нэн чухал юм. Цагдаагийн байгуулагад өндөр ур чадвартай боловсон хүчинг бэлтгэхэд чиглэсэн бидний хамтын ажиллагаа улам бүр өсөн дэвжиж, зорьсон зорилгодоо хүрнэ гэдэгт итгэж байна” гэлээ.


















