Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй “Хүүхдийг ивээх сан”-ийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон төслийн ажилтнууд танилцан, хамтын ажиллааганы талаар санал сэтгэгдлээ солилцлоо.

Хүүхдийг ивээх сангийн ажилтнууд тус аймагт ажиллах үеэрээ Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэрэн сумдад шороон шуурганы аюулд өртсөн 14 өрхөд өргөө цагаан гэр, 300 өрхөд ариун цэврийн багцийг хүлээлгэн өгч тэдний гэр бүл, хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгч ажилласан юм.

Энэ үеэр Онцгой байдлын газрын санаачлагаар малчин өрхүүдэд шороон шуурганы аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулын үед эрэн хайх аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулахад чиглэгдсэн “GPS-SOS” төсөлтэй танилцаж, цаашид судлан дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах