Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хамтын хувь заяа-2021” олон улсын сургуульд 750 цэргийн алба хаагч оролцож байна

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” сургуулийн нээлт 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод байрлах ХАЧА-ийн Цэргийн төв тойргийн “Куесан” сургалтын баазад зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хамтын хувь заяа-2021” олон улсын сургуульд 750 цэргийн алба хаагч оролцож байна
“Хамтын хувь заяа-2021” олон улсын сургуульд 750 цэргийн алба хаагч оролцож байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” сургуулийн нээлт 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод байрлах ХАЧА-ийн Цэргийн төв тойргийн “Куесан” сургалтын баазад зохион байгуулагдлаа.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга бөгөөд ХАЧА-ийн Цэргийн “Төв” тойргийн командлагч дэслэгч генерал Фан Чен Цайя, ХАЧА-ийн орлогч дарга дэслэгч генерал Дэн Жи Пинг тэргүүтэй ХАЧА-ийн албаны зочид болон Монгол, Хятад, Пакистан, Тайланд улсын Зэвсэгт хүчний нийт 750 орчим цэргийн алба хаагчид оролцлоо.

Энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулагдах энэхүү олон улсын сургууль нь үүссэн цагийн байдалд энгийн иргэдийг хамгаалах, хүний эрхийн зөрчлийг шалган тогтоох, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн мандатаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх сэдвийн дор зохион байгуулагдана. Сургуульд оролцогчид салааны бүрэлдэхүүнээр эрэн хайх, бүслэн нэгжих ажиллагаа, цувааны хамгаалалт, энгийн иргэдийг хамгаалах, алан хядах ажиллагааны эсрэг сөрөх тусгай ажиллагааны арга тактик, эмнэлгийн татан гаргалт, цар тахлын дэглэм тогтоох, хяналт тавих зэрэг чиглэлээр хэсэгчилсэн болон нэгдсэн сургалт, дадлагад хамрагдах юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж тус олон улсын сургуульд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Эрдэнэбилэгээр удирдуулсан 28 цэргийн алба хаагч оролцож байна.

“Соёмбо” сонин

Хуваалцах