Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан хэнтийчүүд хүндэтгэлийн хаалгатай боллоо

Хан Хэнтий аймаг ойн баяраа угтаж нийт 48 бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж, зарим нэг ажил нь түрүүчээсээ ашиглалтанд оржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан хэнтийчүүд хүндэтгэлийн хаалгатай боллоо
Хан хэнтийчүүд хүндэтгэлийн хаалгатай боллоо. Зураг: МҮОНРТ

Хан Хэнтий аймаг ойн баяраа угтаж нийт 48 бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж, зарим нэг ажил нь түрүүчээсээ ашиглалтанд оржээ. Үүний нэг нь аймгийн төв өөрийн гэсэн онцлогтой, хааныхаа нэрээр нэрлэгдсэн хаалгатай болсон байна.
Аймгийн баруун хойд талаас орж ирэх мянганы зам Өндөрхаан салбарын дэргэд “Эзэн Чингис Хааны Өлгий Нутаг” хэмээх нэртэй сүрлэг хаалгыг аймгийн удирдлага болон ард иргэд өчигдөр ашиглалтанд хүлээж авлаа.

Хаалганы нээлтийн туузыг аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, ... дугаар ангийн захирагч, бригадын генералын н.Онцгойбаяр, Батлан хамгаалахын их сургуулийн захирал Я.Чойжамц, Бөртэ улсын үйлдвэрийн газрын захирал хурандаа н.Коля, Монгол Улсын харцага н.Оюунболд, Хангай компанийн захирал н.Ганбат, бэлтгэл хурандаа Хуушаан, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Эрдэнэбаатар нар ёслол төгөлдөр хайчлан нээлээ.

Хуваалцах