Хан Хэнтийчүүд Ёслол хүндэтгэлийн өргөөтэй боллоо
Хан Хэнтий Уулын аймаг ойн баяраа угтан олон бүтээлч ажил хийсний нэг нь Орон нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа дэргэд “Ёслол Хүндэтгэлийн Өргөө”-г барьж байгууллаа.
Мэдээллийн алба

Хан Хэнтий Уулын аймаг ойн баяраа угтан олон бүтээлч ажил хийсний нэг нь Орон нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа дэргэд “Ёслол Хүндэтгэлийн Өргөө”-г барьж байгууллаа.
Өргөөг Т.Болдбаатар захиралтай “Алсын солонго” компани нэг сарын хугацаанд 24 сая төгрөгөөр чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ.
Тус өргөөнд аймгийг зорьж ирсэн гадна дотны хүндтэй зочид төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээж авч байхаар зураг төслийг гаргасан бөгөөд ард иргэдэд хүртэл нээлттэй байх юм байна.
“Ёслол Хүндэтгэлийн Өргөө”-ны нээлтийн туузыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар нарын хүндтэй зочид, төлөөлөгчид хайчлан нээлээ.






















