Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан Хэнтийн шилдгүүд “Цагаан шонхор” гардана

Ёслолын үеэр Хэнтий нутгийнхаа хөгжилд зохих хувь нэмэр оруулж буй байгууллага, хамт олон, хувь хүмүүсийн ажлыг хөхүүлэн дэмжиж, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх,сурталчилах зорилгоор шилдгийн шилдгүүддээ “Цагаан шонхор” цом, хүндэт өргөмжлөл гардуулах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан Хэнтийн шилдгүүд “Цагаан шонхор” гардана
Хан Хэнтийн шилдгүүд “Цагаан шонхор” гардана. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс 2013 оны Хан Хэнтий нутгийн шилдгүүдийг шалгаруулах “Цагаан шонхор” ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүнийг энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Ёслолын үеэр Хэнтий нутгийнхаа хөгжилд зохих хувь нэмэр оруулж буй байгууллага, хамт олон, хувь хүмүүсийн ажлыг хөхүүлэн дэмжиж, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх,сурталчлах зорилгоор шилдгийн шилдгүүддээ “Цагаан шонхор” цом, хүндэт өргөмжлөл гардуулах юм байна. Анх удаагаа олгож буй энэхүү цомын эздийг боловсрол, шинжлэх ухаан, бизнес, хүмүүнлэг, нийгэм, улс төр, соёл урлаг, гоо зүй, спорт, оны шилдэг нутгийн зөвлөл гэсэн номинацийн дагуу тодруулахаар болжээ.

Түлхүүр үг:Хан Хэнтий уулын аймаг
Хуваалцах