Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хан Лэйд цаазаар авах ял оноолоо

Хан Лэй гэх 39 настай залуу өнгөрсөн 7 сард Бээжинд машинтайгаа явж байтал тэрэг түрсэн эмэгтэй өмнө нь тулжээ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан Лэйд цаазаар авах ял оноолоо
Хан Лэйд цаазаар авах ял оноолоо. Зураг: МҮОНРТ

Хан Лэй гэх 39 настай залуу өнгөрсөн 7 сард Бээжинд машинтайгаа явж байтал тэрэг түрсэн эмэгтэй өмнө нь тулжээ. Замд нь саад болсонд уурссан Хан машинаасаа бууж тэргэнд байсан хүүхдийг нь авч шидэн, ээжийг нь элдвээр хараажээ. Шидэгдсэн хүүхэд чангаар уйлах дууг сонссон залуу хэргийн газраас зугатаасан байна. Гэсэн ч цагдаагийнхан Ханыг олж баривчилсан юм. Харамсалтай нь Ханд шидүүлсэн хүүхэд хүндээр гэмтэж нас барсан байна. Өнгөрсөн 7 хоногт болсон шүүх хурал дээр Хан “Би сайн санахгүй байна. Ямар ч байсан санаатайгаар үйлдээгүй. Тэргэнд тийм жаахан хүүхэд байсныг ч гэж мэдээгүй. Тэр үед би архи ууж ухаанаа алдсан байсан” гэж хэлжээ. Шүүхээс Ханд цаазын ял ногдуулсан байна. Мөн хэргийг харсан хирнээ иргэний үүргээ биелүүлэлгүй хаяж явсан Ли Минг гэх залууд таван жилийн хорих ял өгчээ.

Хуваалцах